Боловсролын үзэсгэлэн, яармаг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

Боловсролын үзэсгэлэн, яармаг эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боловсролын үзэсгэлэн яармаг” өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ.

“Оюунлаг үйлс” ТББ-аас 12 дахь жилдээ зохион байгуулж буй олон улсын боловсролын үзэсгэлэн өнөөдөр, маргааш хоёр өдөр 11.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх юм. Үзэсгэлэнд Англи, АНУ, Канад, Австрали, ОХУ, Тайвань, Турк, Энэтхэг, Тайланд, Малайз, Сингапур, БНХАУ, БНСУ зэрэг нийт 14 орны их, дээд сургууль оролцож байгаа юм. Уг үзэсгэлэн ирээдүйд эзэмших мэргэжил болон элсэн орох сургуулиа хараахан сонгож амжаагүй  байгаа төгсөх ангийн сурагчдад зориулсан бөгөөд үзэсгэлэнд оролцож буй сургуулиудын талаарх бүх төрлийн мэдээллийг үнэ төлбөргүй өгөх юм байна.

Сонирхуулахад, энэ хичээлийн жилд 36 мянга орчим сурагч Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх юм. Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 16-нд дуусна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж