Төв
аймгийн Алтанбулаг, Аргалант, Лүн, Эрдэнэсант, Баянчандмань,
Өндөрширээт сум, Хан-уул дүүргийн Био комбинат зэрэг газраас мал хулгай
хийж байсан долоон хүнийг илрүүлж, аймгийн урьдчилан хорих төвд цагдан
хорьсон байна. Бүлэг этгээдүүд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ
оны хоёрдугаар сарын 23-ныг хүртэлх хугацаанд иргэдийн 24 тооны үхэр,
таван тооны адуу нийт 29 тооны бод малыг удаа дараагийн үйлдлээр
хулгайлан бэлчээр дээр нь шулж, махыг борлуулж байжээ. Тэд цагаан өнгийн
"Соната-2”, хар хөх өнгийн "Соната-2” маркийн авто машиныг хулгай
хийхдээ ашигладаг байсан аж. Тэдний хоёр нь буюу Төв аймгийн харьяат А
нь 2007 онд хоёр жил найман сар хорих ял эдэлсэн нэгэн бол уг хэрэгт
хамтран оролцсон Д нь 2005 онд нэг жил зургаан сарын тэнсэн харгалзах
ялаар шийтгүүлсэн нэгэн юм байна. Мөн уг хэрэгт эрхэлсэн тодорхой
ажилгүй Г, Д, М, оюутан М, Эмээлт түүхий эдийн цэгт мах, арьс шир
худалдан авдаг М нар хамтран оролцжээ.

О.СЭРГЭЛЭН