Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

Сүүлийн үед тайз, дэлгэцийн бүтээлд түүхэн дүр бүтээх болсон УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн үсний засалт ч өвөрмөц байх болсон. Хүннүгийн эзэнт гүрний хаан Модунь Шанью, дэлхийн талыг эзэлсэн Чингис хааны үеийн дайчин цэрэг, Манжийн дарлалын үеийн шилийн сайн эр гээд түүний үсний засалт дээрх бүгдийг илтгэж чадна. Тиймдээ ч түүхэн дүр бүрийг нь түүний үс засалт чимж буй.

Өчигдөр УДЭТ-ын тайзнаа тоглосон “Ану хатан” жүжигт тэрбээр Галданбошигт хааны шадар баатрын дүрд хувирав. Түүхэн баатар эрийн дүрийг чадварлаг харуулсан тэрбээр энэ жилийн “Гэгээн муза” наадамд Шилдэг эрэгтэй гол дүр номинацид “Тэнгэрийн хүү” жүжгийн Модуны дүрээр нэр дэвшээд байгаа билээ.

Дашрамд дуулгахад, “Гэгээн муза” наадмын шалгаруулалтын хүрээнд энэ сарын 25-нд буюу маргааш 17.00 УДЭТ-т “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглох юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж