Дундговь аймгийн уугуул, Монголын ард түмний гавьяат, “Дундговь-Мөнхболор” сангийн захирал, ард түмэндээ “Тархины лектор” хэмээн хүндлэгдсэн, Монголын лектор төвийн жинхэнэ гишүүн, 2011 оны шилдэг лектор Жамбалын Цогтсугир “Өөрийгөө өөрчлөх, чинээлэг амьдрах нууцууд” лекцээ Дундговь аймгийн сумдын иргэдэд уншиж явна. Ж.Цогтсугирын лекц нь архигүй, эрүүл, идэвхтэй амьдрах нууцыг задалж байгаагаараа иргэдийн сонирхол татаж байна. Цуврал лекцийн багийхан тус аймгийн Эрдэнэдалай сумаас эхлэн аймгаа нар зөв тойрон аялж байна.
“Мөнхболор” сангаас зохион байгуулсан энэ лекцинд тус аймгийн бүх сумын иргэд хамрагдаж байна.
С.ПҮРЭВСҮРЭН