НАТО Сирийн асуудалд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

НАТО Сирийн асуудалд оролцохгүй

НАТО Сирийн асуудалд оролцохгүй хэмээн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдсэн байна. “Бид Сирийн зөрчилдөөнд оролцох бодолгүй байна. Сирийн асуудал нь Ливид болсон үйл явцаас огт өөр юм. Ливид НАТО нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мандаттай байсан” гэж Андерс Фог Расмуссен Германд болсон чуулганы үеэр хэлжээ. НҮБ-ын мандат нь Ливийн хүн зоныг Муаммар Каддафийн дэглэмийн түрэмгийллээс хамгаалах зорилготой байсан гэж тэрбээр онцолсон байна.

Ливид 20 орон цэргийн ажиллагаа явуулсан бөгөөд тэдгээрийн 14 нь НАТО-гийн гишүүн байсан юм. Цэргийн ажиллагаанд 250 онгоц болон дайны зориулалттай 20 усан онгоц оролцжээ. Бөмбөгдөлтөд Ливийн мянга гаруй энгийн иргэн амиа алдаж, 4,5 мянган хүн шархадсан гэсэн мэдээ байна.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж