“Том хамарт одой”-той танилцаарай | News.MN

“Том хамарт одой”-той танилцаарай

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

“Том хамарт одой”-той танилцаарай

Монгол Улсын Хүүхэлдэйн театр энэ жил анх удаа драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадамд уран бүтээлээ сойж байгаа билээ. Тус театрын уран бүтээлчид хүүхдийн жүжгийн төрөлд В.Хауфын “Том хамарт одой” жүжгээр долоон номинацид нэр дэвшсэн юм.

В.Хауфын уран бүтээлээс  хамгийн их олонд түгсэн бяцхан Мук буюу “Том хамарт одой” зохиолоор найруулсан эл жүжигт гуталчин аавтай, ногооны худалдагч ээжтэй сайхан сэтгэлт Яков хүүгийн тухай өгүүлнэ. Аав, ээжийнхээ ажилд тусалдаг царайлаг, сэргэлэн, жаахан эрх Яков хүү нэгэн өдөр зах дээр хорон санаат шуламтай таарна. Зүсээ нуусан хорон санаат шулмын төрхийг хэн ч анзаарахгүй бөгөөд ядарсан эмгэн хэмээн ээж эь Яковыг эмгэнд туслуулан авсан тарвасыг хүргүүлэхээр явуулдаг. Гэвч хорон санаат шуламд хар шидийн бурхнаа амилуулан дэлхийн хүн төрөлхтнийг захирахад Яков хүүгийн зүрх хэрэгтэй байсан ч Яков шулмын ов мэхэнд хууртдаггүй. Тиймээс арга мухардсан шулам хүүг бөгтөр нуруутай, том хамартай одой хүн болгон хувиргана. Энэ үед хааны гүнж Мими алга болсон тул түүнийг хайж байдаг. Шулам ч хааны бяцхан гүнжийг илбэдэн галуу болгон хувиргана. Яков хүү хорон санаат шулмын орд харшнаас зугтан ээж дээрээ, зах дээр гүйн ирдэг ч түүнийг хэн ч танихгүй бөгөөд шулмын ордонд байсан хэсэгхэн хугацаанд хэдийнэ долоон жил өнгөрснийг ч Яков мэдээгүй аж. Яков арга мухардан аавыгаа хайн гутал засварын газарт нь очсон ч зургаан жилийн өмнө хүүгээ алдсанаас болж, сэтгэл санаагаар унан тэнгэрт хальсан байдаг. Яков хорон санаат шулмыг хараан зүхэж явахдаа өнөөх галуун дүрд хувирсан Мими гүнжтай танилцаж, тэд арга ухаанаа нэгтгэн хааны ордонд байгаа ид шидийн номыг авч нууцад нэвтрэн хорыг тайлахаар тэмцэнэ. Шулмын туршуулууд тэр хоёрт саад хийхийг оролдож, бусдын дүрд хувиран хааны ордонд нэвтэрсэн Яков хүү, Мими гүнж хоёрыг зөвшөөрөлгүй улсын нууц шидэт номонд хүрэн хулгайлах гэж оролдсон хэмээн цаазаар авахаар болдог. Энэ үед Яков хүүгийн ээж түүний гуйсны дагуу шидэт номны ерөндөг болох цэцгийг түүнд цаазын тавцанд хүргүүлнэ. Сайхан сэтгэл бүхнийг ялдаг, хүн бүхэн сайхан сэтгэл тусч зангаар юуг ч бүтээж болдгийг харуулдаг энэхүү жүжгийн төгсгөлд Яков хүү, Мими гүнж хоёр хар шиднээсээ салан аз жаргалтайгаар эцэг, эхтэйгэээ уулзана.

Сурагчдын амралтыг хүүхэлдэйн театрын ах эгч нартайгаа ид шидийн үлгэрийн орноор аялаарай. Хүүхэлдэйн театрын их тайзнаа энэ сарын 26-нд 14.00 цагт “Том хамарт одой”-г толилуулах бол 28-30-нд 14.00 цагт “Ногоон дарь эхийн домог” жүжгийг сурагчдын амралтад зориулан тоглох бол харин бага тайзнаа бяцхан үзэгчдэд зориулан амралтын өдөр бүр 14.00 цагт “Чоно ба долоон ишиг” үлгэрийг тоглоно.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.


Г.ДАША

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-03-24 124.158.90.25

.Хүүхдийн хэнгэргийг хайрлацгаая!!!. Хүүхдийн хэнгэргийг хайрлацгаая!!!. Хүүхдийн хэнгэргийг хайрлацгаая!!!

Avatar

Зочин 2012-03-24 124.158.124.170

Өчигдөр хүүхдээ Чоно ба 7 ишиг үзүүллээ. Аятайхан хүүхэлдэйн жүжиг найруулж тоглож байна. Гэхдээ энэ театрынханд сайжруулах зүйл их байна. Жижигхэн умайсан коридорыг ашиглаж хүүхдийн жүжиш тавих заал болгож. Тэр нь маш халуун, ямар ч агаар салхи оруулсан вюм байхгүй, хүүхэд амьсгалын замаар шууд л ханиад авч байна. Дээр нь тэр жижиг өрөөнд хэтэрхий чанга байсан. Хүүхдүүд үлгэр сонсохоосоо илүү чмхээ дарж тэр их чимээнээс залхаж байсан. Үүнийг бодолцох хэрэгтэй. Хүүхдийн хэнгэргийг хайрлацгаая!!!

Мөн өлгүүрт ажиллаж байгаа эмэгтэй дээр сууж байгаа зохион байгуулж байгаа хүүхнүүд нь хичнээн ч муухай ааштай юм. зан харьцаагаа сайжхуулаачээ гэж хэлмээр байна

Avatar

Зочин 2012-03-24 124.158.90.25

Том хамарт одой geed yamar muuhai jyjig tavidag yum be ayatahan ylgeryyd olon myangaaraa baidag shyydee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж