Фукушимагийн АЦС-ын ослоос хойш жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч цацраг идэвхт бодисын бохирдлыг саармагжуулах ажил дуусаагүй байна. NHK телевизийн явуулсан нийтийн санал асуулгаар япончуудын 70 гаруй хувь нь цөмийн энергиэс татгалзаж байгаа тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Түүнчлэн асуулгад оролцсон япончуудын 28 хувь нь атомын энергийн хэрэглээг огт хэрэггүй гэж үзсэн бол 21 хувь нь АЦС-ын тоог цөөрүүлэх хүсэлтэй байгаа гэжээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сард болсон Фукушимагийн АЦС-ын ослын дараа Япон улс бусад АЦС-уудын үйл ажиллагааг шалгасаар байна. Одоо тус улсад байдаг 54 атомын реактораас зөвхөн хоёр нь ажиллаж байгаа аж. АЦС-уудын үйл ажиллагаа зогссоноор энергийн системийн ачаалал ихэсч, дулааны станцуудын түлшний хэрэглээ өссөн юм.
Н.ТУНГАЛАГ