Дэлхийн Банкны ерөнхийлөгчид одоо гурван хүн нэр дэвшээд байна. Эхнийх нь, АНУ-ын солонгос гаралтай иргэн Жим Ен Ким. Тэрбээр 2009 оноос Дартмундын коллежийн захирлын алба хашиж байгаа юм. 1959 онд Өмнөд Солонгост төрсөн Жим Ен Ким нь Харвардын их сургуулийг дүүргэсэн бөгөөд 20 гаруй жил сургуульдаа багшаар ажиллажээ. Нөгөө хоёр нэр дэвшигчийн тухайд Нигери улсын Сангийн сайд Нгози Оконджо-Ивеала болон Колумбийн Сангийн сайд асан Хосе Антонио Окампо нар билээ.
Одоо Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Роберт Зеллик бүрэн эрхээ дуусгаад ажлаа өгнө хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн юм. Түүний бүрэн эрхийн хугацаа зургадугаар сарын 30-нд дуусгавар болох учиртай.