Үндэсний бөхийн “Хасу” лиг өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

Үндэсний бөхийн “Хасу” лиг өнөөдөр эхэлнэ

Үндэсний бөхийн “Хасу” лигийн барилдаан өнөөдөр эхэлнэ. Лигийн сугалаа өчигдөр болж, 22 багийн бөхчүүд тойргоор өрсөлдөх болсон байна. Барилдаанд Монгол Улсын 21 аймгийн төлөөллөөс гадна Өвөрмонголын бөхчүүд ирж, зодоглох ажээ. Түрүүлсэн баг 100 сая төгрөгийн шагнал хүртэх “Хасу” лиг гурван сарын хугацаанд үргэлжлэх юм. Ингэхдээ амралтын өдөр бүр 15.00-19.00 цагийн хооронд болох ажээ.

Лигийн эхний тойргийн оноолтыг сонирхуулъя.

Хэнтий-Өвөрмонгол
Говьсүмбэр-Ховд
Дорноговь-Увс
Булган-Сүхбаатар
Улаанбаатар-Завхан
Хөвсгөл-Төв
Орхон-Дархан-Уул
Өмнөговь-Дорнод
Баян-Өлгий-Сэлэнгэ
Баянхонгор-Говь-Алтай
Өвөрхангай-Архангай

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж