Хойд туйлын мөс 2020 оноос эхлэн зуны улиралд бүрмөсөн хайлдаг болно гэсэн дүгнэлтийг “Center for Naval Analyses” төвийн судлаачид хийжээ. Өмнө нь хийж байсан судалгаагаар 2060 оноос эхлэн Хойд туйлын мөс зундаа бүрмөсөн хайлна гэж тооцож байсан ажээ. Харин 1993 оноос 2001 оны хооронд хийсэн судалгаа шинжилгээний дүнд 2020 оноос Хойд туйл зундаа огт цас, мөсгүй болно гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Мөс хайлснаар Хойд туйл орчмын далайн ургамал болон амьтны аймагт ихээхэн өөрчлөлт гарах гэнэ. Одоо Хойд туйлд байгаа ургамлын тоог эрдэмтэд нарийн тогтоож чадаагүй байгаа юм. Түүнчлэн мөс хайлах нь дэлхийн цаг агаарт сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд Хойд туйлын бүсээр амьдардаг хүмүүсийн амьдрал ч хүндхэн болно гэж эрдэмтэд үзэж байна.
Н.ТУНГАЛАГ