Хаана, хаана замын хөдөлгөөн хаах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Хаана, хаана замын хөдөлгөөн хаах вэ?

Хаана, хаана замын хөдөлгөөн хаах вэ?

Нийслэлийн замын урсгал засварын болон замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан доорхи замуудыг тодорхой хугацаагаар хаахаар болсон билээ. Хэрэв та жолоо барин, хотын автозамын хөдөлгөөнд оролцдог бол, ажил, цагаа хэмнэх үүднээс дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид танд нийслэлийн аль хэсэгт, хэдний өдөр, аль замын хөдөлгөөний хязгаарлах тухай мэдээллийг хүргэж байна.

Гурвалжингийн гүүр:

Зам хаах хугацаа: 05.01-08.21-ний хооронд.

Гурвалжингийн гүүрийн засварыг энэ сарын 1-нд эхлүүлсэн бол наймдугаар сарын 25-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд уг гүүрээр ямар ч машин явуулахгүй бөгөөд ачааны автомашинууд алсын замуудаар буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Геологийн төв лабораторийн зүүн талын болон Хувьсгалчдын гудамж, Их тойруу гэсэн чиглэлүүдээр явж болно. Мөн Сонголонгийн зам, ТЭЦ IV-ийн урдуур, Хан-Уул дүүргийн замуудаар явж болно.

Гурвалжингийн аюулгүйн тойрог:

Зам хаах хугацаа: 05.14-05.18-ны хооронд болон 05.18-05.22-нд.

Гурвалжингийн аюулгүйн тойргийн засварын ажлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-нээс эхэлсэн бөгөөд энэ сарын 15-ныг дуустал үргэлжлүүлэх юм. Ингэхдээ хоёр ээлжээр хөдөлгөөн хаахаар зохицуулалт хийжээ. Эхний ээлжинд энэ сарын 14-ний өдрийн 23.00 цагаас 18-ны өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд уг тойргийн урд хэсгийн замыг буюу баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг хаах юм байна. Харин хоёрдугаар ээлжинд энэ сарын 18-ний өдрийн 23.00 цагаас 22-ны өдрийг дуусталх хугацаанд уг тойргийн хойд хэсгийн замыг буюу зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Энх тайвны өргөн чөлөө:

Энхтайваны өргөн чөлөө  буюу X хорооллын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 1,6 км замын ажлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлээд байгаа. Зам засварын ажил наймдугаар сарын 25-ны өдрийг дуустал үргэлжлэх ба энэ хугацаанд дараах хуваарийн дагуу хөдөлгөөн хааж, замын хөдөлгөөнийг зохицуулахаар болжээ. Үүнд:

  •     Зам хаах хугацаа: 05.01-05.21-нд.

Эхний ээлж.  Энэ сарын 1-21-ний өдрүүдэд 25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын соёлын ордны уулзварыг хаана.

  •     Зам хаах хугацаа: 05.24-06.05-нд.

Хоёрдугаар ээлж. Энэ сарын 24-нөөс ирэх сарын 5-ны  өдрийн  хооронд Х хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана.

  •     Зам хаах хугацаа: 06.10-07.01-нд.

Гуравдугаар ээлж. Ирэх сарын 10-наас долдугаар сарын 1-ний  өдөр хүртэлх хугацаанд Төмөр замын соёлын ордны уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх замыг хаана.

  •     Зам хаах хугацаа: 07.15-07.30-нд.

Дөрөвдүгээр ээлж. Долдугаар сарын 15-30-ны  өдөр Амарсанаагийн гудамжны уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг тус тус хаана.

Баянбүрд-100 айл:

Зам хаах хугацаа: 05.14-05-17-ны хооронд болон 05.21-05-24-нд.

Их тойруугийн зам буюу 100 айлын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх замын ажил энэ сарын 1-нээс ирэх сарын 15-ныг дуустал үргэлжилнэ. Энэ үеэр Баянбүрдийн тойргоос “Хүрд” ХК-ний уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хоёр удаа хаах юм байна. Ингэхдээ эхний ээлжинд энэ сарын 14-17-ны өдөр хүртэл хаах бол  дараагийн удаа 21- 24-нд хаах юм байна.

100 айл-“Өлзий төв”:

Зам хаах хугацаа: 06.04-06.07-ны хооронд болон 06.11-06.14-нд.

100 айлын уулзвараас “Өлзий” төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг  хоёр удаа хаана. Эхний ээлжинд ирэх сарын 4-7-ны өдрүүдэд хаах бол хоёрдугаар ээлжинд зургаадугаар сарын 11-14-нд хаана.

Хөгжим бүжгийн зүүн талын уулзвар:

Зам хаах хугацаа: 05.07-05.10-ны хооронд болон 05.14-05.17-нд.

Эрхүүгийн гудамж буюу Хөгжим бүжгийн зүүн талын уулзвараас хойш хойд их тойруу хүртэлх замын ажлыг өнгөрсөн сарын 21-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд энэ  ажил энэ сарын 29-ний өдрийг дуустал үргэлжилэх юм. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг хоёр удаа хаах юм. Энэ сарын 7-10-нд эхний удаа хаах бол дараагийн удаа  энэ сарын  14- 17-нд хааж ажлаа хийх юм байна.

УИД-ын зүүн талын зам:

Зам хаах хугацаа: 06.15-ныг дуустал.

Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайвны өргөн чөлөөнөөс Улсын их дэлгүүрийн зүүн талаар хойш Хувьсгалчдын өргөн чөлөө /Самбуугийн гудамж/ хүртэлх замын ажлыг гурав хоногийн өмнөөс эхлүүлээд байгаа бөгөөд ирэх сарын 15-ны өдрийг дуустал замын хөдөлгөөнийг хаах юм байна.

П.Наран

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж