Сүхбаатар аймгийн Уулбаян сумын IV багийн иргэн Г.Энхбаатарын хотонд гуравдугаар сарын 22-нд таван ихэр эм хурга мэндэлжээ.
Малчин Г.Энхбаатарын сүргийн бор толгойтой хонь гурав дахь удаагаа төллөхдөө ийнхүү таван ихэрлэжээ. Г.Энхбаатарынх өдгөө Мөнххаан сумын Боонгын хоолой хэмээх газар хаваржиж байгаа бөгөөд ихэр хургууд эсэн мэнд бойжиж байгаа гэнэ.
Ч.БОЛОР