Галын гурван дуудлагатай хоножээ | News.MN

Галын гурван дуудлагатай хоножээ

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

Галын гурван дуудлагатай хоножээ

Нийслэлийн онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105 дугаарт өчигдөр (2012.03.23) долоон дуудлага иржээ. Үүнд, галын гурав, гал түймрийн зөрчлийн нэг, цогцос гаргах нэг, мэдээллийн чанартай хоёр дуудлага ирсэн байна. Галын дуудлагын дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт орших “Да хүрээ” трейдийн хашаанд иргэн Э-гийн УББ 46-47 улсын дугаартай “Тоёото Карго” маркийн автомашин хайрагдан шатаж байсныг аврах гал унтраах 63 дугаар ангийн алба хаагчид унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Далан давхрын жалганд 25-30 орчим насын эрэгтэй хүний цогцос усанд барьцалдан хөлдсөн байсныг гаргаж, холбогдох байгууллагуудад шилжүүлсэн байна.

Өнөөдөр /2012.03.24/ өглөө 09.00 цагт ээлж солигдсоноос хойш Шуурхай бүлэг 105 дугаарт дуудлага ирээгүй, одоогоор нийслэл хот тайван байна.

Г.ДАША

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж