Монголын самбо бөхийн холбооны баг тамирчид ээлжит “Дэлхийн цом”-ын тэмцээнд зодоглохоор өчигдөр хилийн дээс алхлаа. ОХУ-ын Москва хотноо гуравдугаар сарын 25, 26-нд болох тэмцээнд МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэбат, ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан нараар ахлуулсан эрэгтэй тав, эмэгтэй хоёр тамирчин хүч үзэх ажээ.
“Дэлхийн цом”-д зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
52 кг: А.Сүхчулуун /Аврагч/
68 кг: М.Эрдэнэболд /Женко/
74 кг: Д.Энхболд /Хилчин/
82 кг: О.Болд-Эрдэнэ /Сүлд/
90 кг: Д.Мөнхбаясгалан /Женко/
Эмэгтэй:
48 кг: Э.Номин /БЗД/
68 кг: Э.Аззаяа /Хүч/
С.ЦЭЛМЭГ