
Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ууд, орон сууцны нэгдүгээр давхарт үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг цэгүүд, ЕБС, их дээд сургуулиуд орчин тойрныхоо газрын хог хаягдал, цас, мөсний цэвэрлэгээ хийж байгаа юм. Брак байрууд, эзэнгүй гражууд, гэр хорооллын гудамж талбай, замын хогийг НААҮГ, багийн Засаг дарга нар хариуцжээ. СӨХ-үүд хог цэвэрлэх ажлыг зохион байгуулж, оршин суугчдыг өргөнөөр оролцуулах юм байна. Мөн эрүүлжүүлэх баривчлах байранд саатуулагдсан иргэдийг цэвэрлэгээнд дайчилж буй ажээ.
Х.Соёл-Эрдэнэ