
2012 оны 03 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс Халх голын сав, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 3-5 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
2012 оны 3 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
27-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шууурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.