Манай сэтгүүлч Ялалтын 65 жилийн ойг сурвалжилна

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Манай сэтгүүлч Ялалтын 65 жилийн ойг сурвалжилна

Энэ сарын 9-нд тэмдэглэх аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойн арга хэмжээнд  оролцох урилгыг  ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ирүүлээд байгаа юм. Ноён Д.Медведев ялалтын баярын арга хэмжээнд оролцох урилгыг дэлхийн олон орны тэргүүнүүдэд илгээсэн бөгөөд БНХАУ-ын дарга Ху Жинтао, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркаль, Францын Ерөнхийлөгч Николя Саркози зэрэг нөлөө бүхий улс төрчид илгээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ялалтын 65 жилийн ойн арга хэмжээнд оролцох тул түүний айлчлалын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарын албаны хүмүүсээс  гадна ойн арга хэмжээг сурвалжлахаар ММ агентлаг, UBS телевиз болон NEWS.MN сайт, “Ардын эрх” сонины сэтгүүлчид багтаад байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж