
Чончун хотын Коммунист намын дарга Бо Силайг огцруулахаас өмнө тус хотын Цагдаагийн газрын дарга Ван Лижунь гэгч өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын элчин сайдын яамнаас орогнол хүссэн тухай “BBC” мэдээлжээ. н.Үнэнбаатар хэмээх Өвөрмонгол нэртэй Ван Лижунь гэгчийг АНУ-ын Элчин сайдын яаманд хоргодож байхад нь Дотоодыг хамгаалахын зэвсэглэсэн цэргүүд очиж баривчилсан бололтой. Ван Лижунь гэгч Дотоодыг хамгаалахын цэргүүдэд баривчлагдахдаа эсэргүүцэл үзүүлсэн тухай мэдээлэл мөн байна. Юутай ч Хятадын Коммунист намын хараа, хяналтан дор байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуугаа хураасан ийм үед интернэт хэрэглэгчид болон блогчид өөрсдийн янз бүрийн таамгийг дэвшүүлсээр байна.