Долдугаар сарын 1-ний үймээний үеэр хүний амь нас хохироосон асуудлаар шүүгдэгчээр татагдсан цагдаагийн экс удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарыг шүүх хурлын товыг тогтоожээ. Шүүх хурлыг энэ сарын 28-ны өглөөний 10.00 цагт хорих 461 дүгээр анги буюу Ганц худагийн урьдчилан хорих төвд хийхээр болсон байна. Тэднийг энэ сарын 20-ноос урьдчилан хорих төвд саатуулаад байгаа билээ.
Д.ОЮУН