Роберт Де Ниро уучлал гуйв

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Роберт Де Ниро уучлал гуйв

Холливудын нэрт жүжигчин Роберт Де Ниро саяхан Ардчилсан намын хандивлагчдын уулзалтын үеэр “АНУ цагаан тэргүүн хатагтайтай болох болоогүй” гэж хэлснийхээ төлөө уучлал гуйсан гэнэ. Нью Йорк хотод болсон хандивлагчдын уулзалтад АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама оролцжээ. Роберт Де Нирог Бүгд найрамдах намын нэр дэвшигч болчимгүй үг хэлсэн хэмээн шүүмжилсний дараа жүжигчин эр “Би санаандгүй хэлсэн ёжтой үгээр хэн нэгнийг ялангуяа тэргүүн хатагтайг гомдоож, гутаах гээгүй” гэж мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Гингричийн эхнэрт хандан тэрбээр "Калиста Гингрич, Карен Санторум, Энн Ромни та бүхэн АНУ-ын цагаан тэргүүн хатагтай болно гэж бодож байна уу? Арай эрт юм биш үү?” хэмээн олон нийтэд хандан хэлсэн юм байна. Дээрх уулзалтын талаар сонссон Бүгд найрамдах намын нэр дэвшигч жүжигчний өмнөөс Ерөнхийлөгч Барак Обамагаас уучлал гуйсан гэнэ. Тэрбээр ерөнхийлөгчид “Би Роберт Де Ниро болчимгүй үг хэлсэн буруутай гэж бодож байна. Тиймээс эхнэрийнхээ болон Карен Санторум, Энн Ромнигийн (ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эхнэрүүд) өмнөөс уучлал гуйж байна” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж