“Шинэ орон сууц-2012” үзэсгэлэнгийн хүрээнд орон сууц худалдан авахад анхаарах зүйлүүд, талбайн хэмжээг хэрхэн тооцох, орон сууцны захиалах гэрээний нөхцөлд анхаарах зүйлүүд зэргийг хуульчид, мэргэжлийн албаны хүмүүс иргэдэд зориулан илтгэл тавих ажээ.
Үзэсгэлэнд оролцож байгаа компаниудын ихэнх нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан байгууллагууд байлаа. Үнийн хувьд тэдгээр компаниуд 1 м квадрат талбайгаа нэг сая 400 мянгаас хоёр сая төгрөгийн ханштай гэж байлаа. Барилгын компаниуд оны эхний сарынхтай харьцуулахад метр квадрат тутамдаа дунджаар 200-400 мянгаар үнээ нэмсэн нь харагдаж байлаа. Барилгын компанийн менежерүүд “Байрны үнэ нэмэгдсэн нь “100 мянган айл” хөтөлбөртэй ямар ч хамаагүй. Зөвхөн барилгын материалын үнэ өмнөх оныхоос нэмэгдсэнтэй холбоотой” гэсэн тайлбар өгч байлаа.