Хойд Солонгосын цөмийн байгууламжийг судалжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын цөмийн байгууламжийг судалжээ

АНУ-ын Станфордын Их Сургуулийн профессор Сэйфрид Хекерийн Хойд Солонгосын цөмийн байгууламжийн талаар хийсэн судалгааны талаар CNN онцолжээ.

Профессор Сэйфрид Хекер хиймэл дагуулаас авсан зураг, бусад судалгаандаа үндэслэн БНАСАУ-ыг уран баяжуулах илүү олон байгууламжтай гэсэн дүгнэлт хийсэн байна. 2010 оны арваннэгдүгээр сард С.Хекер Хойд Солонгост уран баяжуулах цөмийн хөтөлбөртэй танилцахаар уригдан очиж байсан ажээ. “Солонгосчууд уран баяжуулах хөтөлбөрөө 2009 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн гэж хэлж байсан. Гэхдээ би Ёонгвон дахь уран баяжуулах байгууламжид анх очихдоо барилгын дотоод байдал болон уран баяжуулах хэмжээ зэргийг хараад, тэдэнд уран баяжуулах хөтөлбөр хамаагүй эртнээс байсан гэж бодсон. Тэдэнд өөр  газар бас байдаг байх гэж таамагласан” хэмээн С.Хекер ярьжээ.

Хойд Солонгост 4-8 плутон бөмбөг байдаг гэж Хекер тооцоолсон байна. Тэдгээрийн нэг бөмбөг нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Нагасаки хотод сүйрэл учруулсан хэмжээтэй адил хор хөнөөл авчрах хүчтэй гэж тэрбээр нэмж хэлжээ. Хойд Солонгосыг пуужин хөөргөнө хэмээн гэхэд гайхаагүй хэмээн тэрбээр мөн онцолсон байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж