Рики Мартин жүжигт тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Рики Мартин жүжигт тоглоно

Дуучин Рики Мартин “Vanity fair” сэтгүүлд ярилцлага өгч, ихэр хөвгүүдийнхээ хамт зургаа авахуулжээ. Рики Мартины Маттео, Валентино хэмээх  хөвгүүд гурван нас хүрч байгаа гэнэ. Дуучин залуу хөвгүүдийг нь тээж, төрүүлсэн эмэгтэйн төлөө амиа өгөхөд ч бэлэн хэмээн ярьжээ. Рики Мартин 2010 онд ижил хүйстэн гэдгээ зарласан бөгөөд өнгөрсөн жил Испанийн иргэн болсон юм. Рики Мартин “Vanity fair”-т өгсөн ярилцлагадаа “Би олон бүсгүйд дурлаж, тэдэнтэй уулзаж байсан. Хайрласан бүсгүй ч бий. Гэхдээ би юунд ч харамсдаггүй. Миний учирсан хүмүүс надад их зүйл ойлгуулсан. Эрэгтэй, эмэгтэй аль алин нь” хэмээжээ. Тэрбээр одоо “Эвита” хэмээх Бродвейн жүжигт тоглож байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж