Ой хээрийн түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Ой хээрийн түймэр гарчээ

Хаврын улирал эхлэхтэй зэрэг ойн түймэр хөдөө орон нутагт ихсэх хандлага ажиглагддаг. Энэ хаврын ойн түймрийн эхний тохиолдол Архангай аймагт гарчээ. Тодруулбал, тус аймгийн Төвшрүүлэх сумын нэгдүгээр багийн нутаг, Шар булгын даваа гэдэг газар энэ сарын 15-нд 25 га талбайг хамарсан хээрийн түймэр ассан байна. Түймэр гарсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрынхан шуурхай ажиллан, унтраасан аж. Хаврын улирал ирж ,салхи шуургатай байгаа энэ үед түймэр ихээр гардаг учир орон нутгийн болон аялал зугаалгаар явж буй иргэдийг ой хээрийн түймэр алдахаас болгоомжилж, ил задгай гал гаргахгүй байхыг аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан байна.

                                                                                                                                          Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж