
Энэхүү тэмцээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн дөрвөн баг, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн хоёр, Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн хоёр, Сэлэнгэ аймгийн 1-р сургуулийн дөрөв, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын хоёр, Дархан- уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн дөрөв, Дорноговь аймгийн Сайншанд хотын нэг, Замын-Үүд хотын дөрөв, нийт 23 багийн тамирчид оролцож байна. Тэмцээн охид, хөвгүүдийн 14-15 нас, 16-17 насны хоёр ангилалд явагдаж байгаа юм.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Спортын мастер, Улсын шүүгч Г.Амарсанаа ажиллаж байна гэж Монголын гандболын холбооноос мэдээллээ.