“Хүний эрхийн нээлттэй өдөр” болно

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

“Хүний эрхийн нээлттэй өдөр” болно

Хүний эрхийн үндэсний комисс болон Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг энэ сарын 27-ны өдөр Сайншанд суманд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тус арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга, Тамгын газрын болон шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шинжилгээ, өмгөөлөх, тагнуул, шүүхийн шийдвэр  гүйцэтгэх байгууллага, иргэдэд шууд үйлчилгээ үзүүлдэг Мэргэжлийн хяналт, Нийгмийн даатгал, Улсын бүртгэл, Хөдөлмөр халамжийн газар, хэлтсийн албан хаагчдад уулзалт, ярилцлага сургалт зохион байгуулах юм. Мөн аймгийн эрүүлжүүлэх болон цагдан хорих байрны нөхцөлтэй танилцаж, энэ үеэр аймгийн иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, аймгийн ЗДТГ-т байрлах “Эрх зүйн туслалцааны төв”-д ажлын цагаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх  юм.
 

                                                                                                                                 Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж