Сураггүй болсон охин гадны нөлөөнд автаагүй

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон охин гадны нөлөөнд автаагүй

Өнгөрөгч нэгдүгээр сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй болсон 16 настай Н-ийн цогцсыг гурван сарын дараа Баянзүрх дүүргийн XII хороо Сармисны хонхор гэх газрын ойролцоо төмөр замын урд бохирын хоолой тавихаар ухсан нүхнээс олсон юм. Хэрэг гарах өдөр  талийгаач Н  "Болор туул" амралтын газарт найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглэхээр очсон байсан юм. Тэрээр  оройн 21.00 цагийн орчим өрөөнөөсөө гараад сураггүй алга болсон гэдэг. Уг хэрэгт талийгаач охинтой хамт байсан хүүхдүүдийг холбогдуулан шалгасан ч цогцост хийсэн шинжилгээгээр охин гадны нөлөөгүй нас барсан нь тогтоогдсон байна. Түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн  байхдаа  нүхэнд унаж амиа алдсан  хэмээн таамаглаж байгаа аж.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж