Хананд зураг зурах робот бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Хананд зураг зурах робот бүтээжээ

Мартин Фуссенеггер, Михаэль Себастьян Хаас, Жулиан Аденауэр нарын Германы инженер, зохион бүтээгчдийн санаачлан бүтээсэн “Facadeprinter” нэртэй энэхүү программчлагдсан робот нь хана болон бусад гадаргуу руу будгаар дүүргэсэн бөмбөлөг шидэж, том хэмжээтэй зураг, бичиг зэргийг хананд буулгах гэнэ. Түүнчлэн эмнэлэг, цагдаагийн анхааруулах тэмдэг, аюулын бүс, цэнгэг ус зэрэг төрөл бүрийн анхааруулга, санамж зэргийг тун хялбар аргаар бий болгох юм.  USB холболтоор компьютерт холбож, зургийн эхийг роботод сануулах бөгөөд мэдрэгчтэй дэлгэцийн тусламжтайгаар роботоо удирдаж, ханан дээрх зургаа зурах ажээ. Онцлог нь, бетон, хуванцар, тоосго, ган, шил зэрэг төрөл бүрийн гадаргуутай биет дээр туршиж үзэхэд ямар нэг асуудал гараагүй гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж