Монголын туялзуур сэлэмний холбооны 2012 оны лигийн тэмцээний нээлт дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Хаан банкны театрт эхлэхээр болжээ. Анх удаа зохиогдож буй тус лигийн тэмцээнд 16 эрэгтэй тамирчин хүнд сэлэмний төрөлд хүч үзэх аж. Монголын туялзуур сэлэмний холбоо энэ тэмцээнээс эхлэн тамирчдадаа лиценз олгож, чансаа тооцож эхэлж байгаа бөгөөд энэ нь эх орноо төлөөлж олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох гол шалгуур болох ажээ хэмээн Монголын туялзуур сэлэмний холбооноос мэдээллээ.