“Гэгээн муза” драмын урлагийн наадам гуравдугаар сарын 27-нд УДЭТ-т болно. Энэ жилийн “Гэгээн муза”-д орон нутгийн театрынхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа гэнэ. Уг наадмын шалгаруулалт ч хэд хоногийн өмнөөс эхэлж, хөдөө орон нутгийн уран бүтээлчид өөрсдийн бэлтгэсэн драмын жүжгүүдийнхээ бэлтгэлийг базааж эхлээд байгаа ажээ. “Гэгээн Муза” наадамд нэр дэвшиж буй Баянхонгор аймгийн Хөгжимт Драмын театрын бүтээл "Арван тавны сар" хөгжимт дуулалт жүжгийг өчигдөр орой 19.00 цагт УДЭТ-т тоглосон байна.
Э.Сараа