Бекхэмийн аав зарга мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Бекхэмийн аав зарга мэдүүлжээ

Английн нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн эцэг Руберт Мердокийн хэвлэл мэдээллийн эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв.

Өдгөө 62 настай Тед Бекхэм “News group newspapers” болон хувийн мөрдөгч Глен Малкерийг түүний утасны дуут мессежийг нууцаар чагнаж байсан гэж шүүхэд мэдүүлсэн байна. Тед Бекхэм өөрийн эхнэр Сандрагаас салсны дараа хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байх болсон юм. Аав, ээж хоёрыгоо салсны дараа Дэвид Бекхэм түүнтэй бараг харьцахаа болиод байсан ажээ. Тед Бекхэм 2005 онд “Дэвид Бекхэм миний хүү” нэртэй ном хэвлүүлж байсан бөгөөд эцэг, хүү хоёрын харилцаа хэдэн жилийн дараа арай дээрдсэн юм. Өмнө нь Их Британийн “News corporation”, “Sunday times” зэрэг хэд хэдэн сонин хэвлэлүүд зарим алдартай хүмүүсийн утасны дуут мессежийг нууцаар сонссон хэрэгт буруутгагдаж байжээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж