Хонконгийн биржээс 200 сая ам.доллар босгоно

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Хонконгийн биржээс 200 сая ам.доллар босгоно

Дорноговь аймагт урьдчилсан байдлаар 100 сая тонны нөөц тогтоогдсон нүүрсний
ордыг эзэмшдэг “Их говь энержи” компани Хонконгийн биржид
IPO хийхээр төлөвлөж буйгаа мэдээлжээ. Тус
компани ирэх оны эхээр
IPO хийхээр зэхэж буй бөгөөд 100-200 сая ам.долларын хөрөнгө босгоно гэж
тооцоолж байна. 

Тус компанийн эзэмшдэг “Мандах нуур” коксжих нүүрсний төсөл нь Хятадын
хилээс 165 км-ийн алсад оршдог ажээ. “Их говь энержи” ордын олборлолтыг энэ оны
долдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус компани эхний ээлжинд уг ордоос
жилдээ 500 мянган тонн нүүрс олборлохоор зорьж байгаа ажээ. 

Тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хэсэг нь 10774 га талбайг
хамарч буй бөгөөд өрөмдлөгийн ажлыг 2160 га-д нь явуулаад байгаа ажээ.
Хайгуулын ажилд “
Runge
компанитай хамтран ажиллаж буй “Их говь энержи” ордынхоо ЖОРК стандартын нөөцийг
энэ оны сүүлээр зарлах ажээ.

 

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж