УИХ-ын гишүүн, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрбээр Алтайд хоёр өдөр ажиллах бөгөөд эрхэлсэн яамны харьяа зарим салбарын ажилтай танилцаж, барилгын компаниудын консерциум байгуулах гэрээнд гарын үсэг зурж, орон сууцны шинэ хорооллын шав тавих ажлыг эхлүүлэх юм байна.
Мөн аймгийн төвийн Харзат, Жаргалант, Баяншанд, Баянхайрхан багийн иргэд, сонгогчидтой уулзан, улс орны хэмжээнд эхлээд буй “100 мянган айл орон сууц” хөтөлбөр болон тойргийн хэмжээнд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг танилцуулан, иргэдтэй санал бодлоо солилцох ажээ. ЗТБХБ-ын сайдын багт ОССК-ийн удирдах албан тушаалтан, зарим албаны хүмүүс багтжээ. Энэ үеэр ундны усны нөөц хомс аймгийн төвийн гурван багт худаг гаргах ажлыг эхлүүлэх юм байна.
Э.Сараа