HP Envy серийн шинэ лэптопоо танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

HP Envy серийн шинэ лэптопоо танилцуулав

“Hewlett-Packard” компаниас өнгөрсөн оны сүүлээр гаргасан Envy серийн 13 ба 15 инчийн лэптоп нь премиум зэрэглэлийн цоо шинэ бренд болон мэндэлсэн. Гадаад загвар, үзэмжийн хувьд тун чамин, дээр нь үзүүлэлт сайтай, мэдрэгчтэй дэлгэцтэй эдгээр лэптоп нь 1500-2000 ам.долларын үнээр борлуулагдаж байсан юм.

Харин өдгөө тус компани Envy серийн ээлжит лэптопуудаа танилцууллаа. Envy 14 болон Envy 17 загвар нь үнийн хувьд харьцангуй хямд буюу 14 инч хэмжээтэй нь үзүүлэлтээсээ хамаарч доод үнэ нь 999 ам.доллар, харин 17 инчийн хувилбарын үнэ нь 1399 ам.доллараас эхлэх гэнэ.

HP Envy 14 загварын лэптоп нь маш нимгэн буюу ердөө 2,8 см зузаантай, 2,4 кг жинтэй бөгөөд Intel Core i3, i5, i7 процессорын сонголттой, 16:9 14,5 инчийн дэлгэцтэй, гэрэлтдэг гартай юм.

Харин HP Envy 17 лэптоп нь 3,8 см зузаан, 3,4 кг жинтэй бөгөөд 17,3 инчийн дэлгэцээрээ дээрх нөүтбүүкээс ялгарна. Харин үнийн тухайд үзүүлэлтээсээ хамаарч 1399 ам.доллараас эхлэх ажээ.

HP Envy 17 энэ сарын 19-нөөс эхлэн худалдаанд гарах бол HP Envy 14 зургадугаар сарын 27-нд зах зээлд нэвтрэх юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж