Олимпийн үеэр зочид буудлын хөлс огцом өснө

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Олимпийн үеэр зочид буудлын хөлс огцом өснө

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын үеэр Будант Албьоны нийслэлд дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун мянган зочид, төлөөлөгч цуглана. Баг тамирчдаас гадна зохион байгуулагчид, албаны хүмүүс, үзэгчид, хэрэгт дурлагч, хэрэн хэсэгчид гээд Лондон хот хэсэг хугацаанд дэлхий нийтийн анхаарлын төвд байх нь дамжиггүй. Тэгвэл олимпийн наадмын үеэр Лондон дахь зочид буудлын үнэ гурав дахин нэмэгдэх бололтой. Hotels.com-оос явуулсан судалгаагаар олимпийн үеэр Лондон хотын зочид буудлын үйлчилгээний дундаж хөлс нь хоногийн 213 фунт буюу 256 евро болох гэнэ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 102 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Өнгөрсөн жил болсон угсаа залгамжлах ханхүү Уильямын хуримын ёслолын үеэр зочдын хөлд дарагдаж, багагүй туршлага хуримтлуулсан зочид буудлууд олимпийн үеэрх төлөвлөгөөгөө хэдийнэ гаргаж, бэлтгэлээ базааж эхэлсэн ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж