Дарханд барилгын салбарынхан зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Дарханд барилгын салбарынхан зөвлөлдөнө

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Барилгачдын холбоо хамтран “Барилгажилт-2012” зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөн гуравдугаар сарын 26-нд Дарханы Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд болох ажээ. “Барилгажилт-2012” уламжлалт зөвлөгөөнд 50 гаруй барилгын компани оролцох юм байна. Мөн барилгын салбарынханаас гадна Төмөрлөгийн үйлдвэр, “Силикат” тоосго шохойн үйлдвэр, “Эрэл” цемент зэрэг компаниуд оролцож байгаа нь онцлогтой. Зөвлөгөөнөөр өсөн нэмэгдэж буй барилгын салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудын талаар хэлэлцэж, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох юм байна. Энэ үеэр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр,  “Дархан үйлдвэрлэл, технологийн парк”-ийн талаар мэдээлэл хийх ажээ.

                                Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж