Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас мазаалай ичээнээсээ гарч, энэ үедээ хоол тэжээлээр дутагддаг байна. Тэгвэл “Ньюком” компани таван сая төгрөгийн хорголжин тэжээл бэлтгэн мазаалайн бэлчээр нутгийн 15 цэгт байрлуулсан бөгөөд мазаалайн зураг дарах, хөдөлгөөн мэдэрдэг аппарат зэргийг суурилуулсан байна. Дархан цаазат амьтны тоонд багтсан мазаалай нь манай орны Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дэвсгэр дэх Баянтооройн тосгонд байрлах Их говийн дархан цаазат газрын хамгаалалтад байдаг бөгөөд одоогоор 30-50 орчим тооны мазаалай байгаа тухай судалгаа байна.
Э.Сараа