Дуучин Мадонна дэлхийг тойрох аялан тоглолтынхоо хүрээнд ирэх наймдугаар сард Орост ирж, томоохон хотуудад шоугаа хийнэ. Тэрбээр өөрийн Facebook-дээ Санкт-Петрбург хотод ижил хүйстний харилцааг дэмжсэн бүх төрлийн үйл ажиллагааг хуулиар хориглосныг эсэргүүцэн, тус хотод хийх өөрийн тоглолтын үер тэдгээр цөөнхийг дэмжиж үгээ хэлнэ гэдгээ мэдэгджээ.
Санкт-Петрбург хотын захирагчийн гарын үсэг зуран баталсан уг хууль энэ сараас мөрдөгдөж эхэлсэн байна. Үүнд зааснаар ижил хүйстнүүдийг дэмжсэн, тэдний эрх ашгийг өмгөөлсөн ямар нэг сурталчилгааны арга хэмжээ явуулбал хагас сая хүртэл рублиэр торгуулах ажээ.
Мадоннагийн тоглолтын үеэр Оросын ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгчид Москва болон Санкт-Петрбург хотуудад жагсаал зохион байгуулна гэдгээ хэд хэдэн вэб хуудсаар мэдээлээд байгаа юм. 2010 онд Европын Хүний эрхийн шүүх хойд хөршийг ижил хүйстнүүдийн жагсаалыг хориглосных нь төлөө буруутган торгууль ногдуулж байжээ.