Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Нойр гэж юу вэ?

Нойр бол биологийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг мөн. Хоногт хэдэн цагийн нойрны хэрэгцээтэй байх нь хувь хүний нас, авир араншин, дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Хүн хэдий хэрийн өндөр настай байна, төдий хэрийн бага унтана. Хоногт нярай хүүхэд 22 цаг , хөгшин хүн 4-5 цаг унтах физиологийн хрэгцээтэй байдаг. Харин ихэнх хүмүүс хоногт 6-8 цагийн нойрны хэрэгцээтэй байдаг. Тэрчлэн 9 цагаас илүү унтаж бйаж нойр нь ханадаг их нойртой хүмүүс ч бий. Хоногт 6 цагаас бага хугацаагаар унтаад нойр нь ханадаг бага нойртой хүмүүс ч бас бий

Нойргүйдэл

Нойргүйдэл бол түгээмэл тохиолддог сэтгэл хямралын хам шинж юм. Хэрэв танд нойргүйдэл байгаа бол энэ нь таны сэтгэцийн болон биеийн ямар нэг өөрчлөлт байгааг илэрхийлж байдаг.

Нойргүйдлийн шинж тэмдгүүд

  • Бүтэн өдрийн туршид нойрмоглоно
  • Ядарна
  • Анхаарал төвлөрөлт буурна
  •  Ой тогтоолт буурна
  • Шийдвэр гаргахад хүндрэл үүснэ
  •  Уур уцаартай болох 
  • Унтаад сэрэхэд амраагүй, бие нозоорсон байна
  •  Олон дахин сэрэх буюу сэрүүн үе удаан үргэлжилнэ
  • Бэртэж гэмтэх эсвэл аваар осолд орох эрсдэл нэмэгдэнэ

Нойргүйдэлд нөлөөлөх хүчин зүйлс маш олон янз байдаг

Сэтгэл зүйн хүчин зүйлс

  •  Уур уцаартай байх айдас
  • Сэтгэл гутрал
  • Сэтгэл түгшилт, айдастай байх
  • Стресс үүсгэдэг бусад сөрөг сэтгэл хөдлөл
  •  Ганцаардал

Бие махбодийн хүчин зүйлс:

  •  Үе мөчний өвчин
  • Вирусын гаралтай халдварт өвчнүүд 
  • Таргалалт
  •  Зүрхний үйл ажиллагааны дутмагшил
  •  Чихрийн шижин

Хүрээлэн буй орчны хүчин зүйлс:

  • Дуу чимээ ихтэй орчин
  • Хурц гэрэлтэй байх
  •  Хэт олон хүн бөөгнөрөх
  •  Хэт халуун буюу хүйтэн орчинд байх
  •  Унтах ор тохиромжгүй байх

Амьдралын хэвшлийн хүчин зүйлс:

  • Оройн цагаар их хэмжээний цай, кофе уух
  • Тамхи татах, согтууруулах ундааг хэт хэрэглэх
  • Унтахын өмнө оюуны хүч чармайлт шаардсан ажил хийх
  • Унтахын өмнө хүнд хоол идэх
  •  Өдрийн цагаар нойр авах
  • Тогтмол бус цагт унтах
  •  Нойрны дэглэм өөрчлөх
(шөнийн ээлжийн ажил)

Зарим эм бодисын хүчин зүйлс:

  •  Сэтгэц сэргээдэг эмүүд
  • Дааврын эм бэлдмэлүүд

Ямар эмчилгээ тус болж чадах вэ?

Нойргүйдлийг эмчлэхэд сэтгэл заслын болон эмийн эмчилгээ хэрэглэж болно. Хэрэв та эм хэрэглэх гэж байгаа бол эмчин зааврыг дагаарай.

Нойргүйдлийн эсрэг эм нь дараах сөрөг нөлөө үзүүлдэг

  •  Дасал үүсгэдэг
  •  Жирэмсний үед урагт муугаар нөлөөлдөг
  •  Согтууруулах ундаа болон бусад эмтэй  хамт хэрэглэвэл аюултай

Нойргүйдлийг хэрхэн даван туулах вэ?

1. Амьдралын буруу хэвшлийг засах замаар

  • Та унтах үедээ аль болох чимээ шуугианыг багасгах хэрэгтэй.
  • Харанхуй орчинд унтах
  • Та аль болох тохилог унтахыг хичээх хэрэгтэй
  • Бүтэн өдрийн туршид хэрэглэгдэх уух юмыг багасгах.

Өдрийн туршид хэт их цай эсвэл кофе уухгүй бах, ялангуяа оройн цагаар.

  •  Хэрэв согтууруулах ундааг ундаа хэрэглэдэг бол хэрэгэх хэмжээгээ багасгах.
  • Татдаг тамхиныхаа тоог аль болохоор багасгах. 
  • Унтахаасаа өмнө юм идэх эсвэл уухаас зайлсхийх 
  • Тогтмол цагтаа хоолоо идэх, орондоо орохосс 2-3 цагийн өмнө юм идэх
  • Тотмолдасгал хийх  
  • Унтахаасаа өмнө амрах цаг гарга
  • Өдрийн цагаар нойрмоглохоос зайлсхийх 
  • Өглөөд тогтмол цагт босож бай
  •  Оройд тогтмол цагт орондоо орж бай
  •  Унтахгүйгээр орондоо зүгээр хэвтэхээс зайлсхий

2. Амьсгалын дасгал хийх замаар

Удаан амьсгал авах (3 секунд)
Удаан зөөлөн тайван амьсгалаа гаргана.(3 секунд)
Ахиж амьсгаа автлаа түр завсарлана. (3 секунд)

  •  Цээжээ биш цээжнийхээ хөндийг ашиглан хамраараа амьсгалаарай
  •  Оройн цагаар тухтай сандал дээр суугаад 5-10 минутын турш уг дасгалыг хийгээрэй

Нойргүйдлийг илрүүлэх асуулга

Танд сүүлийн нэг сарын турш дараах зовиур илэрч байсан уу?

1) Танд нойргүйдлиийн шинж тэмдэг илэрч байна уу?

  • Нойр хүрэхгүй байх
  • Олон хоногоор нойргүйдэл үргэлжилж байсан уу?
  • Өглөө эрт сэрэх
  • Унтсан ч амарсан болохгүй байх

2) Та дунджаар хэдэн цаг унтдаг вэ?

  • Орой хэдэн цагт унтдаг вэ? ……..
  • Өглөө хэдэн цагт босдог вэ? …….

Хэрэв эдгээрээс аль нэг шинж тэмдэг байвал цааш нь үргэлжлүүлье.

1.Таньд биеийн аль талаас ямар нэгэн өвчин зовиур бий юу?
2. Ямар нэгэн эм хэрэглэдэг үү?
3. Доорх амьдралын буруу хэвшлүүд танд байдаг уу?

  • Оройн цагаар их хэмжээнй цай, кофе хэрэглэх
  •  Тамхи татах, согтууруулах ундааг хэт хэрэглэх
  •  Унтахын өмнө хүн хоол идэх
  •  Өдрийн цагаар нойр авах
  •  Тогтмол бус цагт унтах

4. Дээрх амьдралын буруу хэвшлүүд долоо хоногт 3 ба түүнээс дээш удаа тохиолддог уу?
5. Унтаж байх үедээ чимээ гарган хурхирах эсвэл амьсгал тасалдах тохиолдол байна уу?
6. Өдрийн туршид гэв гэнэт удаан хугацаагаар унтаж байсан уу?
7. Аливаа юманд сонирхолгүй болж , сэтгэл санаагаар унадаг уу?
8. Танд айж түгшүүрлэх санаа зовох мэдрэмж төрдөг үү?
9. Та долоо хоногт хэдий хэмжээгээр архи хэрэглэдэг вэ?

Дүгнэлт:

1,2 эсвэл 3 гэсэн дугааруудыг “тийм “ гэсэн байвал нойрны ямар нэг хямрал байна.

4 нь “тийм” бол нойргүйдлийн шинж
5 нь “тийм” бол нойрон дундаа амьсгал тасалдах шинж
6 нь “тийм” бол өдрийн цагаар өөрийн эрхгүй зүүрмэглэх шинж
7 нь “тийм” бол сэтгэл гутрал
8 нь “тийм” бол сэтгэл түгшилт
9 нь “тийм” бол архинд донтох эмгэг гэж үзнэ.

http://xxo2_7.blog.gogo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж