Хьюстоны үхлийн шалтгааныг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Хьюстоны үхлийн шалтгааныг тогтоолоо

Попын хатан хаан Уитний Хьюстоны үхлийн шалтгааныг эцэслэн тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлт гарлаа. Тэрбээр “Беверли Хилтон” зочид буудлын өрөөний ваннтай усанд живж нас баржээ. Байнгын хар тамхи хэрэглэдэг байсан түүний биед аймшигт хор хуралдан хуримтлагдаж, цусанд нь нэвт шингэсэн байсан нь түүний цогцсонд хийсэн задлан шинжилгээний үеэр илэрлээ.

Түүнчлэн Хьюстоны зүрхний өвчин түүний үхэлд мөн тодорхой нөлөө үзүүлснийг дүгнэлтэд дурджээ. Харин зүрхний үйл ажиллагаа нь удаан хугацаанд хар тамхи хэрэглэснээс болж муудсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж