“Монгол -999” анхдугаар хуралдаанаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

“Монгол -999” анхдугаар хуралдаанаа хийлээ

Тавантолгойн төсөлд оролцох
цаашлаад эх орныхоо баялгийг ард түмэндээ зориулах эрмэлзлэл бүхий
“Монгол-999” үндэсний компаниудын нэгдлийн анхдугаар хуралдаан өнөөдөр
боллоо. Үндэсний компаниудыг жижиг том гэж ялгалгүйгээр эрх тэгш
оролцуулахаар шийдэж нийтэд зарласнаас хойш 12-хон хоног өнгөрч байгаа
1286 компани бүртгүүлээд амжжээ. Өнөө өглөөний байдлаар 1206 компани
нэгдэлд албан ёсоор орж, сая төгрөгөө дансанд байршуулсан байна. Тус
нэгдлийн ажлын хэсгийн ахлагч Л.Ариунболд хуралдааныг нээж хэлсэн
үгэндээ “Монголчууд бид тооны билэгдэлтэй ард түмэн. Эзэн Чингис хааны
Их Монгол улсаа төвхнүүлсэн он 1206 байсан бол эв нэгдлээ илэрхийлж
нэгдсэн компанийн тоо ч 1206 байна. Түүнчлэн тавдугаар сарын 5-ны өдөр
бид Тавантолгойн төсөлд хамтран оролцохоор санаа шулуудан анхны хурлаа
хийж байна. Бидний үйлс эх орныхоо хөгжилд дэвшил авчирч Монгол Улсын
нэр хүнд таван тивд дэлгэрэн түгэхийн билэгдэл биз ээ” хэмээн өгүүлсэн.
Энэхүү хуралдаанд урилгаар оролцогчдыг төлөөлөн МҮЭ-ийн холбооны
ерөнхийлөгч С.Ганбаатар, Монголын ажил олгогч эздийн холбооны тэргүүн
Ц.Нямдаваа, Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү нар үг хэлж,
үндэсни йкомпаниудын нэгдлийн цаашдын ажил үйлст амжилт хүссэн.
Хуралдаан маргааш Соёлын төв өргөөнд үргэлжилж компанийн дүрэм, Төлөөлөн
удирдах зөвлөл /ТУЗ/-ийн үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцэж
батлахын дээр компанийн хяналтын зөвлөл, ТУЗ-ийн гишүүдээ сонгох ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж