Хьюстоны үхлийн шалтгааныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Хьюстоны үхлийн шалтгааныг тогтоожээ

Цогцсонд хийсэн хордлогын шинжилгээний хариу дуучин Уитни Хьюстон  кокайн хэрэглэж, усны онгоцонд живсэн болохыг нотолсон гэнэ. Дээрээс нь тайвшруулах эмийн тун нь хэтрүүлсэн, зүрхний өвчин нь нэрмээс болсон аж. Хордлогын шинжилгээ дуучныг архаг хар тамхичин байсныг тогтоосон нь түүний ээжид хүнд цохилт болсон байна. Шинжээчдийн дээрх мэдэгдэл дуучны үхэлтэй холбоотой олон таамаг, цуу яриаг намжаахад тус болно гэж түүний гэр бүлийнхэн найдаж байна. Уитни Хьюстоныг өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд Грэммийн шагнал гардуулах ёслол болохоос нэг хоногийн өмнө Лос Анжелесын нэгэн зочид буудлын өрөөний угаалгын онгоцонд нас барсан байхыг олсон билээ. Лос Анжелесын цогцос шинжилгээний төвөөс гаргасан шинжилгээний албан ёсны дүн  дуучны үхэл ямар нэгэн аллага, гэнэтийн цочролтой холбоогүй, золгүй тохиолдол байсныг тогтоосон байна. Шинжилгээгээр дуучны цусанд марихуан, тайвшруулах эм болон харшлын эсрэг эм их гарсан аж. Дуучны нас барсан зочид буудлын өрөөнөөс ямар ч кокайн олдоогүй бөгөөд шинжээчдийг ирэхээс өмнө хэн нэгэн нь цэвэрлэсэн гэж таамаглаж байна. Дуучны бэр эгч Патрисиа Хьюстон хордлогын шинжилгээний хариуд цочирдсон ч энэ бүхэн хаагдаж байгаад санаа амарлаа гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж