Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонид зочин иржээ. БНСУ-аас удирдаач Чон Син Ён ирээд байгаа аж. Тэрбээр өмнө нь Улсын филармонийн симфони найрал хөгжимчидтэй хамтран тоглолт хийж байсан юм. Харин энэ удаад “Уран сэтгэмж” хэмээн чавхдаст найрал хөгжимчдийн тоглолт хийх гэж байгаа аж. Тоглолт энэ сарын 30-нд 19.00 цагт Улсын филармонид болно.
“Уран сэтгэмж” сонгодог тоглолтод Arcangelo Corelli, Antonio Vivaldi, Handel, G.F, W.A.Mozart, Benjamin Britten нарын томоохон бүтээлүүд эгшиглэх гэнэ. Харин тоглолтын тасалбарын хувьд 10,000 төгрөг бөгөөд Улсын филармонийн кассаар худалдаалж байгаа юм.
М.Урин