“Барса” Луизийн төлөө 35 сая фунт амлав

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

“Барса” Луизийн төлөө 35 сая фунт амлав

Зуны солилцоо наймааны үеэр “Челси” хамгаалагч Дэвид Луизийг авч үлдэхийн тулд багагүй чармайлт гаргах шаардлагатай болж байна. Учир нь өнөө цагийн дэлхийн хамгийн хүчирхэг баг гэгдэж буй “Барселона” бразили хамгаалагчийн төлөө 35 сая фунт стерлинг санал болгохоор төлөвлөж буй мэдээлэл байна. “Барса” төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог, 24 настай хамгаалагчийг  эртнээс сонирхож байсан гэнэ. 2010 онд Португалийн лигийн оны шилдэг тоглогчоор тодорсон тэр аль “Бенфика”-д байхдаа “Барса”-гийн эрхмүүдийн нүдэнд тусчээ.

Каталоны багийн тухайд түүнийг цаашид Карлос Пуйолийн орон зайг нөхөх хэмжээнд үнэлж буй гэнэ. Өнгөрсөн оны өвлийн солилцоогоор 21 сая фунт стерлингээр “Челси”-д ирсэн Луиз “Барса”-гийн бүрэлдэхүүнд Жерар Пикетэй хосолж, багийн тоглолтын хэв маяг, арга барилд гайхалтай зохицно гэж эрхэм Гуардиола үзэж байна. Тиймээс ч зуны солилцоогоор түүнийг “Кэмп Ноу”-д авчрахын тулд боломжтой бүхнийг хийнэ гэжээ.

“Челси”-гийн хувьд Испанийн багийн саналд татгалзах нь мэдээж. “Стэмфорд Бриж”-ийн үнэнч хөгжөөн дэмжигчид ч хэдийнэ түүнийг “хайрлах” болсон билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж