“ЖДҮ эрхлэгчдийг татвараас чөлөөлөх нь” сэдвээр зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

“ЖДҮ эрхлэгчдийг татвараас чөлөөлөх нь” сэдвээр зөвлөлдөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр 09.30 цагт “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг татвараас чөлөөлөх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор төрөөс зээлийн хэмжээг нэмэгдүүлсний зэрэгцээ хугацааг нь уртгасан. Мөн барьцаа хөрөнгөгүй иргэдийг жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамруулах зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг УИХ-аар баталсан билээ. Тэгвэл одоо татвар талд хөнгөлөлт үзүүлэх нь энэ төрлийн бизнес эрхлэгчдийг татварын дарамтаас чөлөөлж улмаар үйлдвэрлэлээ томруулах боломж олгоно гэж үзэж байгаа юм. Тиймээс Засгийн газраас НӨАТ болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татваруудыг хөнгөлөхөөр хуулийн төсөл боловсруулаад байгаа бол УИХ-ын гишүүн Я.Батсуурь, П.Алтангэрэл, Ц.Сэдванчиг нар мөн НӨАТ-ын босгыг өндөрсгөж 100 сая төгрөгт хүргэх хуулийн төслийг ч боловсруулаад байгаа юм. Эдгээр асуудлын хүрээнд өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болох гэж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж