БГД-ийн Ардчилсан намынхан мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

БГД-ийн Ардчилсан намынхан мэдээлэл хийв

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэмбэрэлдашийн талаар тус дүүргийн АН-ын бүлгийнхэн мэдээлэл хийлээ. Д.Дэмбэрэлдашийг албан тушаалаа урвуулан ашиглаж ИТХ-ын тэргүүлэгчидтэй  зөвлөлдөлгүй ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр 3-5 сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан, хороодын Засаг дарга нарыг сонгохдоо намын харъяаллаар ханддаг, цөөнхийн саналыг үл хайхардаг зэрэг үндэслэлээр албан тушаалд нь хэвээр үлдээхэд эргэлзэж буйгаа АН-ын бүлгээс хэвлэлийн бага хурал зарлан, мэдэгдлээ.
“Төрийн анхан дунд шатны нэгжийн үйл ажиллагаа анхаарлын гадуур өнгөрч иргэд, аж ахуйн нэгжээс бүрдүүлдэг дүүргийн төсвийн зарцуулалтад иргэд өөрсдөө хяналт тавих ёстойг мэдэхгүй байна. БГД-ийн нийт 20 хороодын бүх  Засаг дарга нар МАХН-ын харъяалалтай бөгөөд иргэдийн хурлын сонгуульд төрийн албан хаагчид хөндлөнгөөс оролцдог, ИХ-ын тэргүүлэгчид сонгогчдын саналаар “гарч ирдэг” эсэх нь эргэлзээтэй. Учир нь эдгээр сонгууль ямар ч өрсөлдөөнгүй болдог бөгөөд удирдлагыг сонгохдоо  урьж авчирсан бэлтгэсэн  хүмүүсийн тусламжтайгаар  жүжигчилсэн тоглолт тавьдаг нь ардчиллын үндсэн  зарчим үйлчлэхгүй байгааг харуулж байна” гэж тэд үзэж байна.

Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж