
“Төрийн анхан дунд шатны нэгжийн үйл ажиллагаа анхаарлын гадуур өнгөрч иргэд, аж ахуйн нэгжээс бүрдүүлдэг дүүргийн төсвийн зарцуулалтад иргэд өөрсдөө хяналт тавих ёстойг мэдэхгүй байна. БГД-ийн нийт 20 хороодын бүх Засаг дарга нар МАХН-ын харъяалалтай бөгөөд иргэдийн хурлын сонгуульд төрийн албан хаагчид хөндлөнгөөс оролцдог, ИХ-ын тэргүүлэгчид сонгогчдын саналаар “гарч ирдэг” эсэх нь эргэлзээтэй. Учир нь эдгээр сонгууль ямар ч өрсөлдөөнгүй болдог бөгөөд удирдлагыг сонгохдоо урьж авчирсан бэлтгэсэн хүмүүсийн тусламжтайгаар жүжигчилсэн тоглолт тавьдаг нь ардчиллын үндсэн зарчим үйлчлэхгүй байгааг харуулж байна” гэж тэд үзэж байна.
Н.Энхээ