Авлига өгөөд байгаа юм биш үү?

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Авлига өгөөд байгаа юм биш үү?

А.Шархүү нь аймаар атаархаж байна. 41:41 дугаартай хос шаахайнаас өөр хөлдөө дүүжлэх унаагүй, унаатай нь ч ялгаагүй яст мэлхийн хурдаар урагшилдаг дүүрчихсэн хотын хүн хөдөөгийн дарга нарт атаархаж байна. Дургүй хүрээд бүгдийг нь АТГ-т шалгуулчихмаар санагдчихлаа. Хам­гийн гол нь улаан цайм авлига өгч, авалцах нь. Хэн бэ гэж үү. Авлига авагч нь сумдын Засаг дарга нар. Авлига атгуулагч нь яруу алдарт МАН. Арай аятайхнаар хэлбэл, захиалагч, гүйцэтгэгч гэсэн ч болох л доо. Гэхдээ хууль батлагчид биш дээ, бодит зүйлийг бодитоор нь л хэлсэн нь зүгээр. Тиймээс элдэв нарийн үг, томьёоллоор нь биш энгийн үгээр авсан, өгсөн гэчихэж байгаа юм. МАН сумын Засаг нарт мотоцикль бэлэглэнэ гэсэн “баярт” мэдээг та лав сонссон байх.

Сонгууль ойртсон болохоор сумын Засаг дарга нарт энэхүү мотоциклийг өгч байгаа бөгөөд яг хэдийг өгч байгаа нь тодорхойгүй. Лав л эхний удаад 240 гаруй мотоциль тараана гэсэн. Гэхдээ энэ батлагдаагүй мэдээ шүү. Ямартай ч сумдын Засаг дарга нарт хэсгийн хороодоос хэсгийн хороо руу “хор хур” оруулахад хөл залгачихаар унаа өгч байгаа нь энэ бололтой. Мэдээж хэрэг өөрсдийн намынхан нь эрх барьж байгаа сумдад л энэхүү авлигаа өгнө шүү дээ.
Улстөрчид өмнө нь сонгууль дөхөнгүүт гэнэт сэрж, мөнгө тарааж, санал худалдан авдаг байсан бол энэ удаад саналыг нь худалдаж авах хэрэгслийг нь авлига болгон өгдөг болсон бололтой. Нэг мотоцикль дунджаар сая төгрөг гэж тооцвол ямар их мөнгө зарцуулахыг өөрсдөө үржүүлээд мэдчихнэ биз. Ямартай ч авлига өгч байна. Авч чадахгүйдээ атаархаад байгаа ч юм биш. Авлига нь эзнээ олохгүй байгаад л хамаг учир байгаа юм. Жийп хөлөглөж, хөөргөөрөө цохиж алчих гээд уралддаг хөдөөгийн Засаг дарга нарт нэг муу мотоцикль ямар хэрэг болох вэ. Хүүхэд нь л хонь, хурга эргүүлэхэд ашиглах биз.

Харин түүнийхээ оронд хотын ядарсан иргэдэд тараачихгүй. Нэгэнтэй л тэгээгүйгээс хойш үүнийг авлига гэж хэлэхээс өөр арга алга. Засаг дарга нар сонгуулийн үеэр хэрхэн ажиллахыг МАН бус СЕХ хариуцдаг биз дээ.  Тиймээс намууд Засаг дарга нарт мотоцикль өгч байгаа тохиолдлыг авлига л гэж харна биз дээ.

Өөрсдийн гар хөл болгохын тулд Засаг дарга болгонд мотоцикль өгөх мөнгөтэй юм бол өмнөх сонгуулиар амласан бэлэн мөнгөө тараавал ямар вэ. Шууд сонгуулийн дүн танайх болох бус уу.

Сүүлийн үед төсвөөс мөнгө орж ирээгүй гээд Хүний хөгжлийн мөнгө орж ирэхээ больсон дог. Энэ мэтээр үеэ элээж, хоцрогдсон аргаараа үймүүлэхээ болимоор юм.

Адаглаад алагчлалгүй өгчих­мөөр юм даа. 

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж