Г.Баярсайхан гишүүний саналыг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан гишүүний саналыг дэмжжээ

Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо нь өнгөрсөн жилийн УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлуулсан хэдий ч дүрмийн биелэлтэд хяналт тавих, зөрчил доголдол гаргасан гишүүдэд хариуцлага тооцох механизмыг нь зохицуулах дэд хорооны дүрмийг эрхэм гишүүд баталж өгөөгүй юм. Иймээс дэд хороо үйл ажиллагаагаа явуулахын тулд заавал дүрэмтэй байх ёстой. Тэгвэл өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхан дэд хорооныхоо дүрмийн талаар уулзсан байна. Дэд хороог өөрийн гэсэн дүрэмтэй болгон хуралдуулах шаардлагатай байгаа талаар Г.Баярсайхан гишүүн саналаа хэлж УИХ-ын дарга ч дэмжсэн байна. Иймд УИХ-ын дарга ирэх долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд Ёс зүйн дэд хорооны дүрмийн асуудлыг оруулан хэлэлцүүлэхээр болсон байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж