Хуурамч гэрээнд Х.Баттулгын хамгаалагч оролцжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Хуурамч гэрээнд Х.Баттулгын хамгаалагч оролцжээ

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын талаар хэд хэдэн баримт дэлгэсэн билээ.

Баримтын нэг болох Солонгосын хамтарсан групптэй Төмөр зам байгуулах гэрээ гэсэн нууц гэрээ байгуулж, Монголын талаас Монголын төмөр зам компанийн захирал Батзаяа гэдэг хүн оролцож, БНСУ-д гэрээ байгуулсан. Ийм зураг нь интэрнэтэд ч тавигдсан гэдгийг Ц.Нямдорж сайд мэдээлсэн. Харин энэ тухай ноён Х.Баттулга “Тийм юм болоогүй. Худал ташаа мэдээлэл” гэсэн байдаг. Үнэн хэрэг дээрээ 20 хуудас гэрээ байгуулагдаж, Х.Баттулга зөвшөөрч баталсан байдаг аж. Энэ гэрээ нь 2011 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан гэдэг бөгөөд харамсалтай нь энэ гэрээг Засгийн газар ч мэдэхгүй, салбарын яам нь ч, Төмөр замын хэрэг эрхлэх газар ч  мэдээгүй байдаг.  Харин гэрээбайгуулж, монголын талаас оролцсон гэх Батзаяа гэх хүн нь Х.Баттулгын бие хамгаалагч залуу байсан байна. Сайтад тавигдаж байсан зурагтай энэ мэдээллийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

“2011 оны 3 дугаар сарын 24-нд Сөүл хотноо “Монголын төмөр зам”  ТӨХК-ийн гүйцэтгэх захирал  Б.Батзаяа, БНСУ-ын 19 компаниас бүрдсэн консорциумыг төлөөлж  Lotte Enjineering and Construction компанийн гүйцэтгэх захирал Park Chang Kyooнар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын нэгдүгээр үе шатыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав. Уг санамж бичгийн гол агуулга нь нэг талаас энэхүү төсөл дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа БНСУ-ын Консорциум нь бусад боломжит хөрөнгө оруулагчидтай хамтран барилга угсралтын ажилд оролцох сонирхолтой байгаа, нөгөө талаас “Монголын төмөр зам” ТӨХК нь цаашид БНСУ-ын Консорциумтай хамтран ажиллах тал дээр хүчин чармайлт гаргана гэсэн харилцан ойлголцлын илэрхийлэл байлаа“  гэсэн мэдээ гарч байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж